Ерөө голын домог

Ерөө голын домог

Балар эрт үед энэ нутагт загасчин, шаварчин, анчин аймгууд хамтран амьдардаг байжээ. Гэтэл тэд ян хөвгийн сугаас тал хөндий хүртэл харилцан явалцаж арилжаа хийхэд унаа хөсөггүй гачигддаг байжээ. Тэгээд тэр аймгууд нийлж мөнх тэнгэрт сөгдөн байж уул талыг холбосон их уст гол буулгаж биднийг хулс зэгсээр сал онгоц хийж нааш цааш дээш доош харилцан бололцоотой болгож хайрла гэж гүйжээ. Мөнх тэнгэр тэдний гуйлтыг ёсоор болгож их хөвчийг талтай холбосон сайхан гол хайрлажээ. Тэгээд ерөөлөөр заяасан Ерөө гэж нэрлэсэн байна.

© 2024 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency