Ц.Наваан

ЦЭДЭНДОРЖ НАВААН

1946 онд Өмнөговь аймгийн Ноён сумын төвд төрсөн. 1955-1965 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1965-1966 онд Төв аймгийн Архустайн сургууль комбинатыг “Трактор комбайнч” мэргэжлээр суралцан төгссөнөөр өөрийн амьдралаа ХАА, газар тариалантай холбож 50 гаруй уил ажиллаж байна.

1966-1970 онд Дундговь аймгийн Дэлгэрцогтын МААМ станцад /Мал аж ахуйн машинч/ 1970-1973 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Гэрэлт зам” нэгдэл тус тус тракторчнаар ажиллаад 1973 онд ХАА-н Дээд сургуульд элсэн орж суралцан 1979 онд ХАА-н механик инженер мэргэжлээр төгссөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө САА-д 1984-1992 онд Ерөнхий инженерээр ажилласан. 1992 онд нийгмийн өөрчлөлтийн үед Ерөө САА-н бүтцийн хувьд гурав хуваагдахад “Их баян ХХК”-г үүсгэн байгуулалцаж гүйцэтгэх захирлаар 1997 оныг гартал ажиллаж байсан. 1997-2002 онд “Хайрхан буудай” ХХК-ны захирал хийж байгаад 2002 оноос хүнсний ногооны өрхийн тариаланг эрхэлж байна.

Улсад ажилласан хугацаанд 5,7-р таван жилийн Гавшгайч, Хүнс ХАА-н тэргүүн цол тэмдэг, Ардын хувьсгалын 70, 80, 90, 100 жилийн  ба Их монгол улс байгуулагдсаны 800 жил, Атарчдын алдар медалиуд, 2019 онд “Алтан гадас” одонгоор шагнагджээ. 1989 онд аймгийн “Аварга инженер”, 19… онд аймгийн аварга ногоочин болж байжээ.

Дөчөөд жилийн түүхтэй Ерөө САА-д олон хөдөлмөрийн сайчууд, амжилт бүтээлийн алдартнууд, ургацын аварга, гавьяатнууд, хөдөлмөрийн баатрууд төрсөн түүхэн замналтай энэ хамт олны дунд ажиллах томилолтыг авч анх 1979 оны 07 дугаар сард ирж засварын инженерээр 5 жил, ерөнхий инженерийн албыг 8 жил хашсан юм.

1953 онд шинээр байгуулагдсан Ерөө САА нь хуучин Маяти У,2 маркийн трактороор ажлаа эхлэн ДТ-54 маркийн сталниц, м03-40, 48 маркийн дугуйт тракторууд ажиллаж байгаад 1969 онд ДТ-75 трактор 4ш авч Ц.Буяндэлгэр, Сэр-Од, Д.Калинин, Д.Дашдондог нар Дархан хотоос хөлөөр нь авч ирж байжээ.

1971 оны үед гинжийн трактор 120 орчим, 157-н дугуйт трактор 100 гаруй комбайн, 40 гаруй машинтай автогражтай техникийн хүчин чадал бүхий парктай болсон байна. 1971 онд Хүдэр тэжээлийн аж ахуй, 1976 онд Баянхараат САА тасарч өрх тусгаарлаж Ерөө САА нь жилд дунджаар гинжит трактор 50-аад, дугуйт трактор 60 орчим, комбайн 50 гаруй техникийн хүчин чадлын бүтцээр ажлаа гүйцэтгэж байв.

1984 онд тухайн үедээ хурц, бүтээмж хүчин чадал өндөртэй ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-150к трактор 4-г шинээр авч Г.Буянхүү, С.Нямсүрэн, Н.Сүхбаатар, Н.Балжинням нар авч байв. 1981-1991 онд жилд дунджаар 9-н трактор 5-н комбайнаар паркаа шинэчилж байсан дотор 1984 онп 10-н СК-5 комбайн, 14-н гинжит, дугуйт трактор авч байсан нь хамгийн олон техник авсан жил байлаа.

1980 оноос Засварын ажилд Өвөрхангай аймгийн Хархорин САА-н урсгал ………… аргаар засварлах, Төв аймгийн “Жаргалант” САА-н сэлбэгийн норм мөрдөх зэрэг арга туршлагыг хэрэгжүүлж байсан нь тухайн үедээ ажлын чанар гүйцэтгэлд тодорхой үг дүнгээ өгч байжээ.

Механикжуулагчдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, тэдний дадлага туршлагыг нэмэгдүүлэх зэрэгт их анхаарч жил бүр мэргэжлийн болон аюулгүй ажилланааны сургалтыг тогтмол явуулж, механикжуулагч бэлтгэх курсыг жил бүр хичээллүүлэн 1980-1990 оны хооронд 120 гаруй тракторчдыг шинээр төгсгөж бэлтгэсний зэрэгцээ 60 гаруй тракторчдыг мэргэжлийн зэргийг тусгай курс сургалтад явуулж сургах зэргээр үе дамжсан залгамж халааг бэлтгэн ажиллуулж байлаа.

Дээрх зохион байгуулсан ажлын үр дүнд нийт маханикжуулагчдын 60 гаруй хувь нь мэргэжлийн 1,2-р зэрэгтэй болж мэргэжлийн түвшинд чанарын өөрчлөлт гарч техникийн ашиглалт дээшлэн тариалалт, хураалтын ажлыг техникийн онц сааталгүйгээр хугацаанд нь гүйцэтгэж хураалт нь дуусаагүй аж ахуйн тариа хураалтад тусалдаг байсан.

1968 онд 1955 онд хятад барилагчдын 20 трактор засварлах хүчин чадал бүхий чулуун гражаас шилжүүлсэн нэгжээр жилдээ 120 трактор засварлах иж бүрэн тоноглогдсон Засварын газар ашиглалтад орсон нь ЗХУ-н тусламжаар манай улсад баригдсан гурван засварын газрын нэг нь гэдэг байв.

Металь бэлдэц зорж боловсруулах механик халуун хүйтэн төмрийн дархан, түлшний аппарат ….. тохируулах, хөдөлгүүр засварлах дасгалжуулах, цахилгаан эд ангийг шалгах, засварлах, оёдол дугуй нөхөх, аккумлятор цэнэглэх зэрэг цехүүдтэй механикжсан үйлдвэрийн газар баригдсан юм.

Засварын газрын ажлууд засварчид жилийн 4 улиралд техникийн засвар үйлчилгээ явуулахын гадна, хавар намрын тариалалт хураалтын ажлын үед ээлжинд орой, өдөр шөнөгүй ажиллаж байдаг хамт олон байлаа. Засварын газрын токарын болон дархан цехэд ХАА-н машин тракторын зарим эд ангийг сэргээн засварлах болон орлуулан шинээр хийж ашигладаг байлаа.

Дотоод нөөц бололцоогоо ашиглан үрлэгчийн суман хошуу, сэндэнлүүрийн /цян/ тракторын тормосны …. гадаргуу зэргийг сэргээн засварлахын гадна чиглүүлэгч дугуйн таг, тормов тохируулах, винтний түгжээ таг, төрөл бүрийн палац зэргийг шинээр хийж ашиглаж байв.

Засварын газарт ажиллаж байсан хүмүүс:

Токарчид: Нацаг, Ойров, Н.Лхагва, Гэсэржав, О.Варшилов, Г.Рэнпил нар 1970-1972 онуудад, Ц.Оюунтогтох 1977-1978, С.Жанцанхорлоо 1978-1986 он, Ц.Бадамсамбуу 1985-1990, Д.Сүхболд 1987-1992 онд тус тус ажиллаж байв.

Дархан цехэд: Дамайжав, Санжаабалбар, Бавуудорж, П.Пүрэвсүх, Б.Зүнзмаа, Үрчгэр ажиллаж байсан.

Аппаратурчид: Л.Өлзийбаяр 1962-1969 онд, Н.Лхагва, Д.Бямбаа, Н.Пүрэв, 1974-1977, Ц.Хангал 1977-1986, П.Батбуян 1986-1992 онуудад ажиллаж байв.

Цахилгаан засварчид: Ц.Дэлгэр 1959-1979 онд ажиллаж анхны ажилтан. Н.Баасансүрэн 1979-1981 онд, Саруултуяа 1981-1982он, Н.Пүрэв 1982-1987, С.Пүрэвжал 1988-1990 он, Б.Цэвэлмаа 1990-1992 онд ажилласан.

Хөдөлгүүр засварлах цехэд: Үндсэн хөдөлгүүр шалгалтаа Б.Хасбаатар, туслах леотор засварчин Г.Цэдэнсодном, эд анги угаагч машинчаар С.Нэргүй, маслын насос шалгагчаар Г.Батжаргал, босоо өрөм ажиллуулагчаар Дагайбал, гильц поршень өнгөлөгчөөр Баасанцэнд, аккумляторчноор Д.Баасан, оёдол цехийн оёдолчин Б.Сүрэн нар ажиллаж байжээ.

Гагнуурчид:

Засварын газрын гагнуурчнаар Л. Монхдой, 1968-2001 онд, Ц.Сарантуяа 1980-1981, Ж.Нямсүрэн ЗХУ-н волга-градын ТМС-г төгсөж ирээд 1983-1993 он хүртэл олон жил ажиллаж байсан.

Явуулын гагнуурчин Д.Одбаатар, Д.Уянга, Ц.Буяндэлгэр нар ажиллаж байжээ. Засварын газрын уур зуухан механикаар Б.Балжий тэтгэвэрт гартлаа ажилласан. 1968-1984 онд Х.Элдэв-Очир, 1984-1992 онд, үйлчллэх ажилтнаар Сэржмядаг, Энхтайван Нэргүй ажиллаж байжээ.

САА-д ажиллаж байсан механик инженер:

Ерөнхий инженерээр:

  1. Рэнчин -1953-1955
  2. Лувсанбүдээ – 1955-1960
  3. Жүрмэд- 1960-1962
  4. Чимид -1963-1964
  5. Д.Түвдэн- 1965-1976
  6. Намжилсонгоров- 1976-1984
  7. Ц.Наваан- 1984-1992
  8. Ж.Даваацэрэн- 1973-1992

Цахилгааны инженер:

  1. Б.Лхагвасүрэн- 1964-1992 ХАА-н инженерээр
  2. Даваадорж- 1968-1970 Засварын инженер
  3. Ганболд- 1985-1986 Засварын инженер
  4. Энхцогт- 1988-1991 Засварын инженер
  5. Г.Цэнджав- 1967-1992 Хадлангийн механик
  6. Д.Пүрэвдорж-Үтрэмийн механик
  7. Н.Дашдондог- 1969-1976
  8. Багадаваа- 1989-1992 ХХн инженер
  9. Ш.Шаравдорж- ХАА механик
  10. Чойжав
  11. Пашка- Үтрэмийн механик
  12. Т.Дэндэвбаатар- 1988-1992 коктроль механик
  13. Г.Гантөмөр- 1988-1992 онд 2 үтрэмийн механик
  14. Г.Мягмархүү- 1985-1990 онд Засварын механик 1990 онд авто гражийн дарга механикаар 20 гаруй жил ажилласан Ш.Базарван ажлыг авч ажиллав.

Хүмүүсийн дурсамж ярианууд:

  1. М.Алтангэрэл баатар ДТ-75 трактортаа комбайны насосны регуляторын ачааг өөрөө тохируулан тавьж сул зогсож байхдаа нормалдуулж хааз өгдөггүй ачаалал авсан үед нь хар утаа олгойдуулах хурд хүч нь бусад трактороос илүү байдаг байжээ.
  2. Аппаратурчин Л.Өлзийбаяр түлшний насосыг шалгаад ломбодож өгдөг, ломбыг хөдөлгөсөн байвал хүлээж авдаггүй насосыг шалгаж тохируулахдаа нягт нямбай ажилладаг сайн ч тохируулдаг хүн байсныг тэр үеийн тракторчид ам дамжуулан ярьдаг байв. Чулуун гражийн үеэс ажиллаж ирсэн анхны аппаратурчин байжээ.
  3. Ц.Хангал- 1977 онд ХАА-н сургуулийн дэргэдэх байнгын курсын аппаратурын ангид суралцан төгссөн мэргэжлийн аппаратурчин юм. Бусад аппаратурчид нь практик дадлагаар өөрийн сурсан хүмүүс байв. П.Батбуяныг дагалдуулан сургаж мэргэжүүлээд ажлаа хүлээлгэж өгөөд гарчээ.
  4. Н.Пүрэв нь Засварын газрын гол цехүүд дамжин ажиллаж байсан хүн юм. 1974 онд аппаратурчин Бямбаа хэрэгт холбогдож аппаратурчингүй болоход Түвдэн механик Намжилсонгоров инженер хоёр Пүрвээг чи л чадна өөр хүн байхгүй байна гэж 2-р тасагт байхад нь авчири ажиллуулснаар засварын газар хадагдсан аппаратурчин, цахилгаанчин, тахир гол өнгөлөгч, дархан хүртэл хийж байсан бурхан ухаантай нөхөөсний хүн байв.

© 2024 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency