Гүн толгойн домог

Гүн толгой

Ерөө голын хөндий, одоогийн Их шинэстэй компаний 6-р бригадын урд Гүн толгой гэдэг жижигхэн хөөрхөн толгой бий. Энэ толгойн шаврыг ухаж эрт цагаас бурхан бүтээдэг байжээ. Хараагийн Дар эх лам сүсүглэн биширч сүсэгтэн олны тусын тулд олон бурхан бүтээхэд барагдашгүй арвин, дундрашгүй дүүрэн, цаглашгүй элбэг баян байхыг билэгдэн “ГҮН ТОЛГОЙ” гэдэг нэрийг жанлавлажээ.

© 2024 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency