Г.Рэнпил

ТҮҮХЭЭ СӨХВӨЛ ДУРСАМЖ ЯРИА ӨНДӨР НАСТАН Г.РЭНПИЛ

Гончиг овогтой Рэнпил миний бие 100 жилийн түүхтэй энэ сайхан сумандаа
бага залуу насандаа ажиллаж хөдөлмөрлөж, өтөл буурал болтлоо амьдарч байна.
Ажил амьдралын гараагаа эхэлсэн дурсамжаасаа сөхөн хуваалцвал Монголын
улсын хөдөлмөрийн баатар М. Алтангэрэл, буурал Мягмар.. Д.Сэр-Од..Янсан,
бригадын дарга Лхагвасүрэн, Хаадгар Чулуунбат, тоо бүртгэгч Дашхүү, тээврийн
жолооч Бадарч, Грушик махир Рагчаа нартай нэгдүгээр бригадад боловсруулалт,
үрсэлгээ, ургац хураалт, газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллаж байлаа. Мөн
миний шавь Г.Дулмаа, хөдөө аж ахуйн засварын газар анх ашиглалтанд ороход
инжинер Данзан дарга, токарчин Ойдов гуай нартай токарчин мэргэжлээр хамтран
ажиллаж байсан юм. Хамт олон маань хөдөлмөрч, шулуун шударга, нөхөрсөг зан
чанаруудтай байсан. Ийм сайхан хүмүүсээ дурсахгүй байхын аргагүй. Өгөөж хишиг
ихтэй нутагтаа, амгалан амьдрах юутай ч зүйрлэмгүй сайхан. Аж төрж байгаа сум
орон нутгийн маань үүсэж байгуулагдсан түүхт 100 жилийн ой болж байгаад баяртай
байна. Тйимээс 100 жилийнхээ ойг угтаад нутгийнхаа уугуул, суугуул ард түмэндээ
баярын мэндийг дэвшүүлэн сайн сайхныг хүсье.

© 2024 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency