СЭЛЭНГЭ АЙМАГ ЕРӨӨ СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 1-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА
1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хурлаас Балчир хүүхдийг сурган хүмүүжүүлэх цэнгэлдэх цэцэрлэг байгуулах тухай шийдвэрийг гаргаж үүний дагуу 1930 онд Улаанбаатар хотод 30 байгуулагдсанаар СӨНХ-ийн байгууллага үүсч, хөдөө орон нутагт түгэн дэлгэрсэн түүхтэй.
Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэг нь 1954 онд Ерөөгийн хуучин улаан складны дэргэдэх байшинд 15 хүүхэдтэй, эрхлэгч С.Бямбажав, нярав Б.Нанзад, тогооч н.Дулмаа гэсэн хамт олонтойгоор үүсэн байгууллагдсан түүхтэй.
-1961 онд Сэлэнгэ аймгийн АДХГЗ-ны Гэгээрлийн хэлтсийн даргын тушаалаар 50 хүүхдийн орон тоогоор өргөжсөнөөр ажиллах хүрээгээ тэлж
– 1970 онд 75 хүүхэд, 8 багш ажилтан
-1980 онд 50 хүүхэд, 8 ажилтан
-1991-1993 онд 100 хүүхэд, 10 багш ажилтан
-1999 онд 100 хүүхэд, 10 багш ажилтан
-2006 онд 120 хүүхэд, 14 багш ажилтан
-2014 онд 150-230 хүүхэд, 24 багш ажилтан
-2022 онд 256-316 хүүхэд, 34 багш ажилтантай улсын төсвийн 3,229,142.573 өртөг бүхий хөрөнгө оруулалтаар баригдсан шинэ барилга хүлээн авч нөхцөл сайжран өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх ажлаа 70 жил тасралтгүй нэр төртэйгөөр биелүүлж ирлээ.
ДЭГЖИН ХӨГЖСӨН 70 ЖИЛ
Ерөө сумын хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэн явуулж, гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудыгаа сурган хүмүүжүүлэх ариун хийгээд хариуцлагатай албанд хүчин зүтгэж, эрдэм чадлаа зориулан ажилласаар ирсэн. Энэ хугацаанд эрхлэгчээр
Өдгөө 70 жилийн түүхт манай цэцэрлэг нь урлаг заал, спорт заал, хичээлийн 200 хүүхдийн шинэ байртай, нийт 12 багш, 8 туслах багш, 14 ажилтан ердийн сургалтаар 256 хүүхэд, хувилбарт сургалтаар 60 хүүхдийг хүлээн авч, ажиллагсдын 85%-ийг залуучууд эзлэн үйл ажиллагаагаа явуулж байна. 2022 оны 12 дугаар сарын 24 өдөр 200 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг хүлээж авч 2 бүлэг нэмэгдэж нийт 8 бүлэг, хувилбарт сургалтын багш, биеийн тамирын багш, дуу хөгжмийн багш үйлчлэгч зэрэг орон тоо нэмэгдэж үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна.
Багш нарын зэрэгтэй болгох асуудлыг үе шаттай шийдвэрлэх бодлого боловсруулсаны үр дүнд
Магистр зэрэгтэй- 6, бакалавр зэрэгтэй- 9 багш , магистрантурт сурч байгаа -3, хөгжмийн багшийн ангид -1
Сургалтын орчинг орчин үеийн түвшинд бүрдүүлэхэд анхаарч анги, кабинетуудын өнгө үзэмжийг сайжруулан тохижуулж, хүүхдийн сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэн,сургалт хүмүүжлийн арга зүйг боловсронгуй болгох, сургалтын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд “ Улсын тэргүүний цэцэрлэг” гэсэн цолыг хүртлээ.
Бяцхан үрсийнхээ баяр хөөрөөр дүүрэн,хүүхдийн дуу цангинасан гэгээн өргөө, үндэсний баялаг, дэлхийн иргэнийг бий болгох үндэс суурийг тавих, тэгш хүртээмжтэй үйлчилгээ, чанар үр дүн, эрүүл аюулгүй орчинг онцлон анхаарч ажилладаг юм.
ЭРХЭМ ЗОРИЛГО
ЧАДВАРТАЙ БАГШ, ЧАНАРТАЙ СУРГАЛТ, ШАВИЙН БАХАРХАЛ
ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ
АЛСЫН ХАРАА
САЙН ХАРИЛЦАА, САЙХАН ОРЧИН, СОНИРХОЛТОЙ ТОГЛООМ, НОГООН ХӨГЖЛИЙГ БИЙ БОЛГОНО.
БИДНИЙ УРИА
ХҮҮХДЭЭ ЭРХЭМЛЭЖ, ХӨГЖЛИЙГ ДЭМЖЬЕ
© 2024 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency