Т.БЯМБААГИЙН НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ерөнхий боловсролын сургууль нь 1924 онд нутгийн ард иргэдийн санаачилга, хандив хөрөнгөөр Ерөө голын Буриад хошууны бага сургууль нэртэйгээр 25 сурагчтай 4 багштай анх байгуулагдаж байсан бол 1927 онд Карнnков тосгонд 4 өрөө бүхий сургуулийн дүнзэн байшин баригдаж тэр жилдээ улсын данс бүртгэл, төсөв хөрөнгөд хамрагдсан түүхтэй билээ.
Мөн 1959 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр СНЗ-ийн 1959 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 04 тоот тогтоолоор Ерөө модон заводын анхны бага сургууль 3 өрөө дүнзэн байшинд 4 анги 37 сурагчтайгаар анхны хичээлээ эхэлснээс хойш тус 2 сургуульд
Улмаар 1958 онд 420 хүүхдийн суудал бүхий хичээлийн байр, 2005 онд 180 хүүхдийн суудал бүхий хичээлийн 2-р байр, 2023 онд 960 хүүхдийн суудал бүхий шинэ хичээлийн байр ашиглалтад орсон.
Мөн 1960 онд 7 жил, 1968 онд 8 жил, 1975 онд 10 жил, 2006 онд 11 жил, 2008 оноос 12 жил, 2014 онд ахлах сургууль болон өргөжин хөгжиж байгаа бүсийн төв сургууль бөгөөд тус сумын ерөнхий боловсролын сургуулийг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 тоот тогтоолоор , тус сургуулийн анхны сурагч, төр нийгмийн зүтгэлтэн, эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн Тамжавын Бямбаагийн нэрэмжит болгосон.
Энэ хичээлийн жилд тус сумын ерөнхий боловсролын 2 дунд сургуульд 115 багш ажиллагсад, 1460 сурагчтай бүрэн тоноглогдсон хичээлийн 2 байр, спорт зал, урлагийн заал, 75 хүүхдийн дотуур байртай сургалт сургалт, хүмүүжил, төлөвшлийн ажлыг амжилттай зохион байгуулан явуулж байна.
Багш мэргэжлээрээ тасралтгүй хөгжиж суралцагчдад мэдлэг олгох, чадвар, дадал хэвшүүлэх, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлж, эрүүл аюулгүй, эко орчинг бүрдүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд 100 хувь мэргэжлийн багшаар хангагдсан чадварлаг хамт олон сургалтын үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа байна. Нийт багш нарын 24.2 хувь нь магистр, 75,8 хувь нь бакалаврын боловсролтой. Мөн багш нарын 15,8 хувь нь тэргүүлэх, 28,8 хувь нь заах аргач зэрэгтэй.
Түүх, нийгмийн ухааны доктор, дэд профессор – 1
Хэл шинжлэлийн ухааны доктор -1
Байгалийн шинжлэх ухааны доктор -1
Боловсрол судлалын ухааны доктор -2
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт -3
Алтан гадас одонт -11
Хөдөлмөрийн хүндэт медальтан -13
Боловсролын тэргүүний ажилтан – 34
Боксын олон улсын хэмжээний мастер -1
Сагсан бөмбөгийн мастер дасгалжуулагч -1
Хоккейн спортын мастер -4
Үндэсний сурын харвааны мастер – 5
МУ-ын аварга тогооч, олон улсын тогоочийн тэмцээний мөнгөн медальт -1
Суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр сургалтын чанар сайжирч байна. 2011-2012 оны хичээлийн жилийн эцсийн дүнтэй 2017-2018 оны дүнг харьцуулвал амжилт 100%, чанар 47.6 % болж 29.3%-иар ахисан байна. Суралцагчдын эзэмшсэн мэдлэг чадвар жил бүр ахиж байгаа бөгөөд тоон үзүүлэлтийг сүүлийн 7 жилийн байдлаар харьцуулан харуулбал:
2018 оны А\425 тоот тушаалын дагуу суралцагчдын үнэлгээний журам өөрчлөгдөж 8 түвшингөөр сурагчдыг үнэлдэг болсон тул 2018-2023 оны хичээлийн жилийн сурлагын амжилтыг тусад нь гаргалаа. V-VIII түвшинд суралцагчдын 95.6% нь дүгнэгдсэн байна.
Анги дэвших болон төгсөх шалгалтын дүн
2021-2022 оны хичээлийн жилд анги дэвших шалгалтыг 278 сурагч, төгсөх шалгалтыг 83 сурагч өгсөн бөгөөд Монгол хэлний хичээлийн гүйцэтгэлийн сургуулийн дундаж 78.5% буюу аймгийн дунджаас 18.3%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Сургуулийн Математикийн хичээлийн гүйцэтгэлийн дундаж 68.3% буюу аймгийн дунджаас 15.6%-иар өссөн үзүүлэлттэй улсын болон анги дэвших шалгалтыг өгсөн байна.
Гүйцэтгэлийн үнэлгээ
2022 оны гүйцэтгэлийн үнэлгээнд Улсын хэмжээнд 680 сургууль орсноос 265 сургууль 1-3-р түвшинд үнэлэгдсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 33 сургуулиас 18 сургууль гүйцэтгэлийн үнэлгээнд үнэлэгдсэний нэг нь манай сургууль бөгөөд Индексийн түвшин-III, Хөгжлийн түвшин- II түвшинд үнэлэгдсэн.
Элсэлтийн Ерөнхий Шалгалт
2018-2022 оны хооронд 12-р ангийг 158 сурагч төгссөн бөгөөд 96,5 хувь нь их дээд сургуульд орж мэргэжил эзэмшсэн байна.
2019 оны ЭЕШ-аар 1 сурагч Монгол хэлний хичээлээр аймагт 1 дүгээр байранд жагссан бол 2021 онд 1 сурагч Монголын түүхийн хичээлээр аймагт 1т жагссан.
2019 онд Математик, Хими, Монгол хэл, Орос хэлний хичээлүүд улсын дунджаас дээгүүр буюу хими, монгол хэлний хичээл аймагт 3-рт, орос хэлний хичээл 4-рт үнэлэгдлээ.
2020 онд Математик, Монгол хэл, нийгэм, газарзүй, хими, физик, түүх гэсэн 10 хичээлийн 7 нь улсын дунджаас дээгүүр үнэлэгдсэн.
2021 онд Математик, Монгол хэл, нийгэм,англи хэл, газарзүй, түүх гэсэн 6 хичээл улсын дунджаас дээгүүр үнэлэгдсэн.
2022 онд Монгол хэл, биологи, хими гэсэн 3 хичээл улсын дунджаас дээгүүр үнэлэгдсэн байна.
2023 онд Түүх, Монгол хэл, газарзүй нийгмийн ухаан, англи хэл гэсэн 5 хичээл улсын дунджаас дээгүүр үнэлэгдсэн. Манай сургууль аймгийн хэмжээний 34 сургуулиас 7-д эрэмбэлэгдсэн байна.
ЭЕШ-ийн нэгдсэн дүнгээр Сэлэнгэ аймагт эзэлсэн байрыг харуулбал Сэлэнгэ аймгийн хэмжээний 34 сургуулиас 2017 онд 21 дүгээр байр, 2018 онд 15 дугаар байр, 2019 онд 13 дугаар байр, 2020 онд 10-р байр, 2021 онд 10-р байр, 2022 онд 17-р байр, 2023 онд аймагтаа 7-д эрэмбэлэгдсэн амжилтыг үзүүллээ.
Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Ерөнхийлөгчийн нэрэмжит XXI зууны Монголын ирээдүй “Илгээлт-2100 оюутан” хөтөлбөрт математик, англи хэлний хичээлийн дунджаар хамгийн өндөр үнэлэгдсэн сурагчид тэнцдэг. Манай сургуулийн 12-р анги төгсөгчид Бугант тосгоны сурагчидтай өрсөлдөн сүүлийн 3 жил тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан бөгөөд 2021 онд Н.Тэргэл, 2022 онд Б.Номин, 2023 онд А.Мишээл нар тэнцэж Н.Тэргэл Польш улсад санхүү, эдийн засгийн чиглэлээр, Б.Номин Герман улсад IT инженерийн чиглэлээр, А.Мишээл хэлний бэлтгэлд суралцаж байна.
Мэргэжлийн багш нарыг 100% мэргэжил аргазүйн сургалтанд хамрагдсанаар багш нарын ур чадвар өсөн нэмэгдэж байна.
Цахим журналыг 2019 оноос Сэлэнгэ аймгийнхаа сургуулиудаас түүчээлэн хөтөлж эхэлсэн бөгөөд 5 дахь жилдээ хөтөлж байна.
Мэргэжлийн багш нарын хичээл заах ур чадвараас суралцах, суралцагчдын хичээлд оролцох оролцоог хангах, бие биедээ арга туршлагаа түгээх зорилготой “Туршлагаа түгээе” хэлэлцүүлэгт хичээлийг жил бүр амжилттай зохион байгуулж байна.
Англи хэлний багш Н.Энхцэцэг Англи хэлийг олон улсын сурагчдад заах эрхтэй “Тесол” зэрэг авсан.
Монгол улсын боловсролын салбарын багш ажилтан албан хаагчдын англи хэлний мэдлэг дээшлүүлэх English Reading Teachers’-2023 хөтөлбөрт 4 багш тэнцсэн.
БЕГ болон “Дэлхийн мөрөөдлийн сургууль” НҮТББ хамтран хэрэгжүүлж буй 11,12-р ангийн эмэгтэй сурагчдад зориулсан “Дэлхийн Монгол охид”-2023 менторшип хөтөлбөрт Сэлэнгэ аймгаа төлөөлөн 12б ангийн сурагч Б.Анаржингоо шалгарсан.
БНСУ-н “On Happy” ТББ-нь хамтын ажиллагаатай сургуулиудтайгаа хамтран Монгол улсад ” EGS with UN SDGs -2023″ буюу НҮБ-н ТХ-н зорилгын хүрээнд дэх “Байгаль орчин , нийгэм, Засаглалын асуудал -2023 “сэдэвт форумд Сэлэнгэ аймгаас 154 сурагч өрсөлдсөнөөс 4-н сурагчийг шалгаруулж авсан бөгөөд 10А ангийн сурагч Ч.Минжинсор эссе бичлэг, ярианы шалгалтуудыг ханган шалгаруулалтанд тэнцэж Солонгос улсад зохиогдсон ОУ-ын уулзалтанд оролцлоо.
Англи хэлний “УЛСЫН УНШЛАГЫН МАРАФОН-2023”-д 5-12 р ангиас нийт 42 сурагч оролцсон бөгөөд 8-9-р ангийн ангилалд 8а ангийн сурагч Г. Сэлэнгэ 3-р байранд шалгарсан.
Олимпиад, уралдаан тэмцээн
2021-2022 оны Улсын олимпиадын 2-ын даваанд Химийн хичээлээр Химийн багш Б.Солонго амжилттай оролцож Гутгаар байр эзлэн “Хүрэл” медаль, түүний бэлтгэсэн шавь 9б ангийн сурагч Э.Мичидмаа Гутгаар байр эзлэн “Хүрэл” медаль тус тус хүртсэн.
Мөн Биологийн хичээлээр Биологи,газарзүйн багш П.Нямдорж гутгаар байр эзлэн “Хүрэл” медаль хүртсэн байна.
2022-2023 онд Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд багш сурагчдыг амжилттай оролцуулах зорилгоор олимпиадын 1-ийн давааг 2022 оны 12 сард сургууль дээрээ зохион байгуулж 2-ын даваанд оролцох сурагчдыг сонгон давтлагын хуваарь гарган бэлтгэсний үр дүнд дараах амжилтыг үзүүллээ.
Аймгийн хэмжээнд олимпиадад нийт 13 судлагдахууны 16 ангилалд 465 багш, 39 ангилалд 911 сурагч оролцсон ба манай сургуулиас 13 судлагдахууны 16 ангилалд 14 багш, 29 сурагч оролцож Сэлэнгэ аймгийн нийт 34 сургуулиас 16 ангилалд 10 сурагч эхний 10 байрт шалгарсан ба олимпиадад оролцсон 14 багшаас 9 багш буюу 64,2 хувь нь эхний 10 байрт эрэмбэлэгдсэн амжилтыг үзүүллээ.
“Эцэг эх, олон нийтийн өдөрлөг”-ийг жил бүрийн намар, хавар тогтмол зохион байгуулснаар сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо өсөн нэмэгдсэн.
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачлан батлуулж Сэлэнгэ аймгийн хэмжээнд тараагдсан хими, биологи, физик, эрэгтэй эмэгтэй технологийн хэрэглэгдэхүүнийг нийлүүлснээр байгалийн ухааны хичээлийн төрөл бүрийн уралдаанд амжилттай оролцсоор байна.
Сэлэнгэ аймгийн БШУГ-аас 500-гаас дээш сурагчтай сургуулиудад хариултын хуудас засагч OMR REMARK office программ, хариултын хуудас уншигч сканнер, программ суулгах зөөврийн компьютерийг олгосон бөгөөд анги дэвших шалгалт,бусад үнэлгээг зохион байгуулж байна.
Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр
“Тогтвортой Хөгжлийн Боловсрол” хөтөлбөр
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газраас зохион байгуулсан “Хоггүй цэвэрхэн сум” эко орчин бүрдүүлэх уралдаанд сургууль 2-р байр, “Хоггүй цэвэрхэн Сэлэнгэ бидний ирээдүй” сэдэвт захидлын уралдаанд 12б ангийн сурагч Т.Баярцэцэг тусгай байрыг тус тус эзэллээ.
“Дэлхийн том хичээл”
“Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хэлэлцүүлгийн 3 үе шатанд Ц.Цэцэгмаа ахлагчтай НУЗАН-ийн багш нарын баг оролцож 11-14 насны хүүхдүүдэд зориулан “Ус уйлж байна” сэдэвт “Дэлхийн том хичээл” боловсруулсан тус хичээл нь улсын хэмжээнд шалгаруулж авсан 30 хичээлийн 7-д эрэмбэлэгдэн орсон амжилтыг үзүүллээ. Цаашид уг хичээл нь орчуулагдан Дэлхийн хүүхдүүдэд заах шаардлагыг бүрэн хангасан хичээл боллоо.
Олон Улсын “Эко сургууль” хөтөлбөр
ОУ-ын “Эко сургууль” хөтөлбөрийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд сургуулийн гадаад дотоод орчинд багш, ажилтан, сурагч, эцэг эхчүүдтэй сургуулийн захиргаанаас хамтран хийсэн тохижилтын ажлын үр дүнд сурагчдын сурах таатай орчинг бүрдүүлсний үр дүнд Олон Улсын “Эко сургууль” хөтөлбөрийн дээд шагнал “Алтан гэрэгэ”, “Ногоон туг”-ны эзэн, ”Мөнгөн”, “Хүрэл” гэрэгэг тус тус хүртсэн.
“Цар тахлын үеийн сурагчдын нийгмийн харилцаа,сэтгэл хөдлөл,ёс зүйн асуудалд анхаарахуй” төсөл \ 2022 он \
МУЗН, НҮБ-ийн Хүүхдийн сангийн санхүүжилттэй төслийн уралдаанд “Цар тахлын үеийн сурагчдын нийгмийн харилцаа,сэтгэл хөдлөл,ёс зүйн асуудалд анхаарахуй” төслийг бичиж оролцсон ба тус төсөл нь Улсын хэмжээнд шалгаран 2 сая төгрөгийн санхүүжилтийг авч эцэг эхчүүдэд “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” сэдэвт танхимын сургалт,
“SEE хөтөлбөр-Эко аялал”өртөөчилсөн сургалтыг сурагчдад зохион байгуулсан бөгөөд тус сургалтанд 1-12-р ангийн 770 сурагч, 30 анги удирдсан багш, 6 мэргэжлийн багш, 4 удирдах ажилтан 7,5км газар алхан амжилттай оролцлоо.
Гадаад хамтын ажиллагаа2000 оноос одоог хүртэл “Иргэний боловсрол” төвтэй хамтран Америкийн нэгдсэн улсын Аризона мужийн Навоха омгийн “Бяцхан дуучин” бага сургуулийн сурагчтай цахим хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөр Уламжлал ёс заншил – Мэдээлэл технологи гэсэн үндсэн 2 чиглэлтэй бөгөөд 2022 оноос STEAM боловсролыг дунд ангийн түвшинд сурагчдад инженерчлэл, код бичих аргыг зааж байна. Энэхүү төслийн чиглүүлэгч багшаар математик, мэдээллийн технологийн багш Д.Орхон ажиллаж байна.
СИИ хөтөлбөрийн хэрэгжилт
CИИЛ (SEEL – Social Emotional and Ethical Learning) хөтөлбөр Эмори Их Сургуулийн эрдэмтэн судлаачдын боловсруулсан бүх насны суралцагчдад зориулсан нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн чадваруудыг төлөвшүүлэх хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийг манай сургууль 2021 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн чиглүүлэгчээр ажиллаж байна.
СИИ буюу “Нийгмийн харилцаа,сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” хөтөлбөрийн сургалтаа 2022-2023 оны хичээлийн жилд анги удирдсан багш нар долоо хоногт 1 цаг буюу багш зохицуулах цагаараа зохион байгуулан орж байгаа бөгөөд 31 бүлгийн 852 сурагчдад 31 багш сургалтыг зохион байгуулж байна. Энэтхэгт болсон СИИ сургалтын тухай SEE Learning: A Worldwide Initiative for Educating the Heart and Mind ОУ-ын хурал дээр Эморигийн багийнханы 11 сард Монголд тэр дундаа манай сургууль дээр ирж авсан дүрсээр Монголын СИИ хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай 10 орчим минутын видео цацагдсан байна.
https://www.youtube.com/watch?v=D51tYGqfgX4 линкээр ороод үзэж болно.
Мөн сургуулиар зочилж ирсэн Сэлэнгэ аймгийн сургуулиудын захирал, цэцэрлэгийн эрхлэгч 70 гаруй удирдах ажилтан, 100 гаруй багш,ажилтан, 450 гаруй эцэг эхэд СИИ хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч түгээн дэлгэрүүлж байна.
Тодорхойлолт
Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг, уран бүтээлийн төрлөөр аймагтаа шалгарсан оны шилдэг сурагчид олноор төрөн гарсан билээ.
Тэдгээрээс дурдвал:
Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийн ажлын үр өгөөжийг сайжруулах тэдний санал дээр тулгуурлан хичээллүүлсний үр дүнд улс, олон улс, тив, дэлхийн уралдаан тэмцээнүүдэд өндөр амжилтыг гаргаж байгаа нь харагдаж байна.
Сурагчдын үзүүлсэн амжилтуудыг дурдвал:
Чөлөөт бөхийн спортоор:
Үндэсний сурын харвааны спортоор:
Волейболын спортоор:
Сагсан бөмбөгийн спортоор:
Хөнгөн атлетик /пара наадам/
Боксын спортоор:
Урлагийн чиглэлээр
Уран бүтээл
Хүүхдийн оролцоо:
© 2024 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency