Буурагчин уулын домог

Буурагчин уул

Ерөө нутгийн ард олны дунд Хан буурагчин гэж алдаршан Ерөө гол руугаа хойноосоо урагш түрж тогтсон шохойн чулуу уул байдаг. Нутгийн хөгшчүүл цай идээнийхээ дээжийг өргөн залбирч хүүхэд залуучуудаа лус савдагтай, мод ургамлыг нь хөндөж, ан амьтныг нь үргээж болохгүй шүү гэж ухуулан сэнхрүүлж хүндэтгэн шүтсээр ирсэн тахилтай уул юм. Уг уулын тогтцыг мэргэд үзээд жалга судагнууд нь бүгд нар буруу эргэсэн учир энэ нутагт ирсэн хүмүүст ээлтэй, ажил амьдрал нь дэвжин дээшилдэг, харин уугуул нутгийнхандаа буюу буцаж явсан хүнд хатуу ханддаг гэж шинжсэн домогтой.

© 2024 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency