Бугант Соёлын төвийн танилцуулга
Зорилго: Соёл урлагийн хөгжлийн төлөө авьяас билэг, оюун ухаан, хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулж, иргэдийг тасралтгүй хөгжихөд нь дэмжлэг үзүүлж, нээлттэй, чанартай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх
Бугант тосгоны Соёлын төв нь 1968 онд хуучин Ерөө модон заводын дэргэдэх “Улаан булан” нэртэйгээр байгуулагдсан. 1969 онд хуучин Ерөөгөөс нүүж Ходоодод төвлөрсөн. Анхны улаан булангийн эрхлэгч Ойдов, галч Дулам, кино механикч Дамба нар ажиллаж байсан. 1980 онд” Улаан булан “-гийн нэр солигдож Ерөө хорооны “Ажилчны клуб” нэртэй болсон. Энэ үеэс Бугант тосгоны цахилгаан хөгжмийн “ Хөвчийн Уянга ” хамтлаг үүсгэн байгуулагдсан. Хамтлагийн гишүүдээр Гитарчин Даваасүрэн, Ганхуяг, Лувсандаш, аргончин-Хишигбуян, даралтат хөгжимчин, бөмбөрчин-Энхтөр, гоцлол дуучнаар- Галя нар байлаа. Ерөө хорооны кино, концерт, хурал, сонсгол, болон бусад соёл хүмүүжлийн бүхий л ажил арга хэмжээг хариуцан явуулж байсан. Ажилчны клубээс Бүх ард түмний анхдугаар наадамд дууны төрөлд Л. Цэцэгмаа шалгарч хүрэл медаль хүртсэн. Мөн кино механикч Дамба аймгийн тэргүүний ажилтнаар 2 удаа шалгарч байсан түүхтэй.Улаан булангийн үе үеийн эрхлэгчээр 1968-1969 онд Ойдов, 1970-1972 онд Бямбаа, 1972-1974 онд Цэцэгмаа, 1975-1976 онд Хүрэлдорж, 1976 онд Төмөргарьд, Халтар нар ажиллаж байлаа. 1978 оноос Улаан булан Ходоодоос Бугант тосгонд нүүж ирсэн тухайн үеийн хөгжмийн багшаар Оюунхүү, кино механикчаар Дамба, Эрдэнэбат, үйлчлэгчээр Нямсүрэн, Норжмаа нар ажиллаж байгаад хөгжмийн багш Оюунхүү шилжиж Долгорсүрэн хөгжмийн багшаар орж ажилласан. Тухайн он жилүүдэд ажиллаж байсан урлаг соёлын ажилтнууд нь тухайн үедээ иргэд хөдөлмөрчид, мод бэлтгэлийн аж ахуйн ажилчидад явуулын автобус клуб ажиллуулж соёлын үйлчилгээг хүргэж ирсэн.Түүхэн энэ 55 жилийн хугацаанд урлаг соёлын авъяастнууд улс аймгийн чанартай урладаан тэмцээнүүдэд оролцон амжилт үзүүлж ирсэн. 1990 оноос МБАА-н Ажилчны клубын эрхлэгчээр Г.Даваасүрэн,1992 оноос Т. Уртнасан, нар ажиллаж байсан. 2004 оноос Соёлын төв нэртэй болж эрхлэгчээр Д. Тунгалаг, Ц. Дэмбэрэлдаш, Ж. Төгсбаяр, М. Энхжаргал нар ажиллаж байсан. Соёлын төвийн номын санчаар Т. Алтантуяа, Т. Мөнгөнчимэг, ОНСТ-ын ажилтнаар Т. Мөнгөнчимэг, Ц. Дэмбэрэлдаш, Ё. Наранчимэг, Хөгжмийн багшаар О. Энхтөр, Б. Батцэнгэл, Е. Энхбаяр, Г. Содбилэг, Ц. Батдэлгэр, Чулуунбат,Х. Дэлгэр-Хангай, Бүжгийн багшаар Б. Алтантовч, Б. Амарболд, Б. Энхбат, А. Амармэнд,үйлчлэгч аж ахуйн ажилтнаар Ё. Наранчимэг, Б. Ууганцэцэг, О. Отгонжаргал, М. Бүжинлхам, нар ажиллаж байлаа. Манай тосгоноос төрөн гарсан урлаг соёлын алдартнуудаас дурдвал МУСТА цол тэмдгээр Д. Энхдэлгэр, Ж. Болормаа, Г. Отгонням, Б. Ганхуяг, А. Ёндонжунай, Л. Цэцэгмаа, М. Энхжаргал, Ж. Оюун,МУҮЭСТА-р Ж. Оюун, Б. Ганхуяг, МУТАА Г. Долгормаа, Ц. Ханд-Очир, Н. Баярцэцэг, САБСА Ё. Наранчимэг, Т. Мөнгөнчимэг, САБАА С. Баяраа, Ц. Буянтхүү, К. Руслан зэрэг олон олон алдартнууд төрөн гарсан байна. 1985 онд Толгойтын алтны үйлдвэрийн харъяа “ ГОРНЯК ” соёлын ордон ашиглалтад орж урлаг соёлын үйл ажиллагаа тогтмол явагдах болсон. 2000-2004 онд ГОРНЯК соёлын ордны эрхлэгчээр Алтанхуяг, үйлчлэгчээр Эрдэнэцэцэг нар ажиллаж байлаа. 2005-2018 онд Соёлын төвийн үйл ажиллагаа нь хуучнаар барилгын цэргийн ангийн цэргүүдийн гуанз байсан барилгат үйл ажиллагаагаа явуулж байгаад 2018 оны 6 оугаар сараас тус барилгыг буулган суурин дээр нь шинэ Соёлын төв баригдаж 2020 оны 10 дугаар сарын 23 ны бдбр улсын комисс хүлээж авснаар шинэ Соёлын төвдөө бүхий л ажил арга хэмжээгээ тогтмоолжуулан ажиллаж байна.Одоо Бугант тосгоны Соёлын төвийн даргаар Ёндонжунайн Наранчимэг, Номын санч-Мэдээллийн ажилтнаар Төмөрийн Мөнгөнчимэг, ОНСТ-ын ажилтнаар Жаргалсайханы Оюун-Эрдэнэ, бүжгийн багшаар Жавын Болормаа , үйлчлэгчээр Баянжаргалын Цэцэгмаа нар ажиллаж тосгоныхоо иргэдэд урлаг соёлын ажил арга хэмжээг хүргэн ажиллаж байна. Бугант Соёлын төв нь 2 давхар 200 хүний багтаамжтай.
Нийт соёлын ажилтан болон ардын авьяастнуудын
шагнал урамшуулал
© 2024 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency