Ерөө үйлдвэрийн хонины чихмэл

Ойт хээрийн бүсэд орших Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйд үржүүлж байсан  нарийн нарийвтар ноостой эрлийз хонийг Куйбышев үүлдрийн урт нарийвтар ноост хуцаар  I,  II үе хүртэл эрлийзжүүлж, дараа нь Ромни-марш, Хойд Кавказ үүлдрийн нарийвтар ноост хуцаар цус сэлбэж, тэдгээрээс гарсан тохиромжтой хэвшлийн хурдан өсөлттэй, нарийвтар ноост эрлийз хонийг “өөр дотор нь” сонгон үржүүлэх аргаар ноос – махны чиглэлийн урт нарийвтар  ноост, хурдан өсөлттэй  “Ерөө үүлдрийн хэсэг”-ийн хонийг зохион бүтээжээ.

Ерөө үүлдрийн хэсгийн хонины гол онцлог нь  ойт хээрийн бүсийн байгаль, цаг уурын бэлчээрийн маллагааны нөхцөлд сайтар зохицсон, амьдын жингээр монгол хониноос 16.6 – 28.2  хувиар, ноосны гарцаар 2.3 – 3.5 дахин, төлөрхөг чанараар 4.5-5.0 хувиар илүү төдийгүй, 50-58 дугаар чанарын харьцангуй уртлаг, өнгөлөг  нарийвтар  ноос өгөх чадамжтай, лагс бие томтой, хурдан өсөлттэй  зэрэг үнэт чанаруудаар бусад үүлдэр, омгийн хониноос ялгарах онцлогтой.

 

© 2024 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency