СЭЛЭНГЭ АЙМАГ ЕРӨӨ СУМЫН БУГАНТ ТОСГОНЫ ЕРӨНХИЙ
БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ХӨГЖИЛ, ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Нэг. Бага сургуулийн үе \ 1959 – 1965 он \
1927 онд Богд хан уулын аймгийн Ерөө голын хошууны буюу одоогийн Ерөө сумын анхны бага сургууль байгуулагдсан. Тус сургууль нь 1927-1957 оны хавар дуустал 30 жил хичээллэсэн бөгөөд 1957-1958 оны үед Карников тосгон татан буугдаж сумын төв болох Тавинд нүүж суурьшсан.
СНЗ-ийн 1959 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 04 тоот тогтоолоор Ерөө содон заводын анхны бага сургууль байгуулагдаж соёлын үрийг тарьж эхэлсэн. 1958 онд ашиглалтагд орсон 3 өрөө дүнзэн байшинд 4 анги 37 сурагч, захирал эрхлэгчээр Жигжидсүрэнгийн Товууч, багш Наваандлоржийн Жамсран, комендант Гомбожавын Дэмбэрэл, манаач Содномын Загд, цэвэрлэгч Нанжид, галч Дорждулам нарын бүрэлдэхүүнтэйгээр 1959 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр анхны хичээлээ эхэлсэн түүхтэй.
1959-1960 оны хичээлийн жилд 1-р ангид орсон анхны сурагчид:
Хоёр. 7 жилийн сургууль болон өргөжсөн нь \ 1965 – 1972 он \
1965-1966 оны хичээлийн жилээс БНМАУ-ын СНЗ-ийн 1965 оны 8-р сарын 9-ны 336 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн Гэгээрлийн хэлтсийн даргын 1965 оны 8-р сарын 18-ны 100 тоот тушаалаар 7 жилийн сургууль болон өргөжиж Захирал Н. Жамсран, багш Ц. Гомбосүрэн, Ж. Бурмаа, Г. Эрдэнэтуяа, Татъяана Петровна, коментант Цэрэндулам, цэвэрлэгч Цэнд, галч Дашпунцаг нарын бүрэлдэхүүнтэй 5 анги 106 сурагчтай анхны хичээлээ эхэлсэн. 7 жилийн бүтэцтэй 7 жилийн хугацаанд шинээр Л. Цэнд, Баасанхүү, С. Чанцал, Н. Жигмэддорж, Ш. Жамъяншарав, Цэлмэг, А. Ганзориг, Нацаг, Бааюу, Доржсүрэн, Батбуян, Халтар, Г. Энхтуяа нарын бага анги, монгол хэл, орос хэл, математик, биеийн тамирын мэргэжлийн багш нар ирж ажиллаж, мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдаж, сурган хүмүүжүүлэх их үйлсэд хамтран зүтгэж байлаа.
Энэ хугацаанд давхардаагүй тоогоор 20 багш, 314 сурагчдад эрдэм ном зааж зааж, 7-р ангийн 4 удаагийн төгсөлтөөр 56 хүүхэд төгссөн байна. Төгсөгчдөөс Өндөрийн Оюунбаатар, Шоотуузын Чулуунбаатар, Шоотуузын Хасбаатар нар сургуулиа оны дүнтэй төгсжээ.
1965-1970 он буюу IV таван жилийн хугацаанд 618 сурагч суралцаж, сурлагын амжилт 97.7%, чанар 46.9% дүгнэгдэж, Сэлэнгэ аймгийн 22 сургуулиас 2-р байр, 7жилийн сургуулиудаас Тэргүүн байрт шалгарч байсан нь манай сургуулийн багш, сурагчдын амжилттай ажиллаж, суралцаж байсны баталгаа юм.
Гурав. 8 жилийн буюу бүрэн бус дунд сургууль болон өргөжсөн он жилүүд
\ 1972 – 1985 он \
Манай нам засгаас бүх нийтийг 8 жилийн боловсролтой болгох зорилт тавигдаж БНМАУ-ын СНЗ-ийн 101 дүгээр тогтоол, Сэлэнгэ аймгийн Боловсролын хэлтсийн даргын 1971 оны 8-р сарын 23-ны өдрийн 78 тоот тушаалаар Бугант хорооны дунд сургуультай нийлж нэг сургууль болон хичээллэв. 1971 оны намар МБАА Бугантад шилжин ирж хоёр сургууль нэгдэн П хэлбэрийн шинэ байранд 8 анги анги, 12 бүлэгт 296 сурагч суралцаж байлаа. Сургуулийн захирал, хичээлийн эрхлэгчээр Н. Жамсран ажиллаж байсан бөгөөд шинээр Сосорбарам, Клара, Цэрэннадмид, Бүжинлхам, Г. Эрдэнэчимэг нар ажилласан.
8 жилийн бүтцээр хичээллэсэн 14 жилийн хугацаанд нийт 215 бүлэгт 6197 сурагч суралцаж, 8-р ангийн 18 бүлгийг 545 сурагч төгсөж бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ гардан авч, эдгээр сурагчдын 250 гаруй нь Ерөө сумын 10 жилийн сургуулийн 9-р ангид суралцахаар хуваарилагдсан.
1972-1977 онуудад сургуулийн захирлаар Б. Дэндэв 5 жил , 1977- 1978 оны хичээлийн жилээс Ж. Баатаржав 4 жил сургуулийн захирлаар ажиллаж байсан.
1981 оны хичээлийн жилээс хөдөлмөрчдийн ерөнхий боловсролыг дээшлүүлэх зорилт тавьж анхны эчнээ 8-р ангийг 15 хүн төгсөж, 8 жилийн сургуулийн эчнээ 8-р ангийг 5 удаагийн төгсөлтөөр 63 хүн төгссөн байна.
1972-1985 онд 8 жилээр хичээллэх хугацаанд монгол хэлний багш М. Хорлоо, Л. Удвал нар өөрсдийн даасан 4б, 7А ангиудаа Ю. Гагарин, Д. Нацагдаржийн нэрэмжит бүлэг болгохоор ажиллаж №01 гэрчилгээг 5б анги №02 гэрчилгээг 8А анги гардан авч нэрэмжит бүлгийн ахлагчаар 5б ангийн сурагч Санжмятавын Болормаа, 8а ангийн сурагч Жамбалжамцын Энхтайван нар ажилласан.
Мөн дараах багш нар сурагчдыг хөгжүүлэх дугуйлан, сонгон, секц хичээллүүлж эхэлсэн нь ирээдүйн бүс, аймаг, улсын аварга сурагчдыг төрөн гарах боломжийг нээж өгсөн. Үүнд:
Дөрөв. Бүрэн дунд сургууль болон бэхэжсэн үе \ 1985 – 2008 он \
Манай сургуулийн түүхэнд ард түмний үр хүүхдийг бүрэн дунд боловсролтой болгох шинэ үе эхэлсэн бөгөөд барилгын цэргийн даамал Сүрэнжавын удирдсан барилгачин дайчдын барьсан 320 хүүхдийн суудалтай 2 давхар тоосгон тохилог шинэ сургуулиа хүлээн авч, анхны хичээлийн жил захирал Ч. Должинсүрэн \ 1981-1987 \, Ж. Гачилмаа \ 1987-1993\, М. Хорлоо \ 1993-1995\, О. Хишигбуян \ 1996-1999\, хичээлийн эрхлэгч М. Хорлоо \ 1983-1993\, Д. Бямбасүрэн \ 1993-2008 \, Г. Эрдэнэтуяа \ 1998-2003 \, Ж. Сувдаа \ 1993- 1997\ нар ажиллаж нийт 23 багш, 14 ажилчинтай, 22 бүлэгт 708 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж ирсэн.
10 жилийн сургууль болон өргөжсөн 21 жилийн хугацаанд 10-р ангийг 21 удаагийн төгсөлтөөр 756 сурагч төгсөж бүрэн дунд боловсрол эзэмсэн. Мөн эчнээ 8-р ангийг 19 удаагийн төгсөлтөөр 150 сурагч, 10-р ангийг 11 удаагийн төгсөлтөөр 110 сурагч, албан бус боловсролоор 260 сурагч боловсрол эзэмшлээ. 10 жилийн бүтцээр ажиллаж байсан эхний 6 жилийн хугацаанд 802-839 хүүхэд суралцаж байсан нь манай сургуульд хамгийн олон хүүхэд суралцаж байсан үе байлаа.
Төгсөгчдөөс Ж. Гүнбадрал, Ж. Гүнтогтох нар БНМАУ-ын үндэсний сурын спортын мастер, Д. Жамбаа VI, VII 5-н жилийн гавшгайч, хөдөлмөрийн хүндэт медальтан, Ш. Чойжил, Д. Жамбаа, Нордогсүрэн нар улсын 1980, 1990, 1994 оны аваргууд болж, Х. Цэвээнравдан ахлагчтай волейболын баг тамирчид Монголын үндэсний олимпын “ Алтан ” медаль хүртэж, өсвөр үеийн хоккейн аварга шалгаруулах тэмцээнд сургуулийн нийт 100 гаруй хоккейчид улсын аваргын цомыг 1994, 1995,1996,1997,1998 онуудад 5 жил дараалан авч цомоо үүрд хадгалах эрхтэй болсон.
Ерөнхий боловсролын сургуулиудын болон багш нарын ажлыг шалгах шинэ журам гарч Боловсролын хэлтсээс аймгийн сургуулиудыг шалгахад манай сургууль 96 оноо авч III байрт шалгарч байсан нь бидний ажлын амжилт байлаа.
Тав. Хөгжилд түүчээлсэн Бугантын сургууль \ 2008 – 2023 он \
XXI зуун шинэ зууны анхны хичээлийн жил 21 бүлэгт 661 суралцагч, 29 багш, 8 техникийн ажилтантай Захирал Ш. Цэнгэлмаа, хичээлийн эхлэгч Д. Бямбасүрэн, бага ангийн хичээлийн эрхлэгч Г. Эрдэнэтуяа, нийгмийн ажилтан Ж. Мөнхдалай нар ажиллаж сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэлсэн.
Дэлхий нийтийн жишиг шаардлагад ойртуулах, боловсролын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаан технологийн ололтод тулгуурлан 2008-2009 оны хичээлийн жилээс 12 жилийн тогтолцоонд шилжсэн бөгөөд тус тогтолцоонд шилжүүлэхтэй холбогдуулан 6 настай хүүхдийг сургуульд элсүүлж эхэлсэн. Анхны 6 настай 36 сурагчидтай 1-р ангийг З. Батгарэл багш даан авч сургалаа. 2006-2007 оны хичээлийн жилд Анхны 11-р ангийг багш Ч. Ариунтуяа, багш Б. Оюунтуяа нарын хариуцсан 50 сурагч төгссөн бол 2018-2019 оны хичээлийн жилд Н. Эрдэнэбилэг багштай 11 сурагч 11 жилийн сургалттай сүүлчийн төгсөлт байлаа. 11 жилийн сургалтаар хичээллэсэн 8 жилийн хугацаанд нийт 13 ангийг 318 сурагч төгсч бүрэн дунд боловсрол эзэмсэн. 2014-2015 оны хичээлийн жилд анхны 12-р ангийг С. Баярбаатар багштай 21 сурагч төгссөн.
Манай хамт олны эв нэгдэл нягтарч “ Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг ” уриан дор ажилч хичээнгүй хамт олон болж чадсан билээ. Хамт олны амжилтаас дурдвал:
Мөн хамт олныг үүргээр биш зорилгоор удирддаг тогтолцоонд шилжиж ажилласнаар 2007 онд сургалтын менежер Д. Бямбасүрэн аймгийн “ Тэргүүний сургалтын менежер ”, 2008 онд номын санч Д. Энхдэлгэр аймгийн “ Шилдэг номын санч ”, 2012 онд бага ангийн багш Б. Нарангэрэл аймгийн “ Шилдэг багш ”, 2015 онд дизайн технологийн багш Ү. Жаргалсайхан аймгийн “ Бүтээлч багш ”, 2015 онд математикийн багш С. Баярбаатар математикийн олимпиадын аймгийн аварга багш, бэлтгэсэн сурагч Ш. Батсүх математикийн төрөлжсөн олимпиадын аймгийн аварга сурагч, 2018 онд захирал Ш. Цэнгэлмаа аймгийн “ Шилдэг менежер ” –ээр тус тус шалгарч байсан.
Эдүгээ тус сургууль нь 21 бүлэгт 590 гаруй сурагч, 45 багш, ажилчинтай захирал П. Даваажаргал, сургалтын менежер О. Мөнхсаруул нар ажиллаж байна.
Эко сургуулийн “ Мөнгөн Гэрэгэ”, эрүүл мэндийг дэмжигч байгууллага, сумын аварга хамт олон зэрэг амжилттайгаар сургалт хүмүүжлийн ажлаа амжилттай зохион байгуулан 64 дэх хичээлийн жилтэйгээ золгож байна.
Монгол улсын боловсролын салбарыг хөгжүүлэх, жил жилийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүндтэй үүргийг хүлээн ард түмэн, мянга мянган шавь нарынхаа хүч туслалцаанд түшиглэн ирээдүйдээ итгэл төгс “ Сурлагын чанарыг сайжруулах ” зорилготойгоор Ерөө сумынхаа түүхт 100 жилийн ойгоо угтан бүтээлч олон ажлыг өрнүүлэн амжилт бүтээлээр дүүрэн байж, нийт Ерөөчүүддээ хамтын үйл ажиллагаа нь өргөжин батжиж, ажил үйлс нь амжилтаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
© 2024 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency