Засаг Даргын Тамгын газар

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

1992 оны Шинэ Үндсэн хууль батлагдсанаар улс төрийн тогтолцоо, нийгэм эдийн засгийн харилцаа, хүмүүсийн оюун санааны үзэл үнэлэмж үндсээрээ өөрчлөгдөж шинэ үндсэн хуулийн дагуу олон намын тогтолцоонд тулгуурласан орон нутгийн өөрөө удирдах ёсны засаглал, хувийн өмч дээр тулгуурласан эдийн засгийн чөлөөт байдал олон ургалч үзэл дээр суурилсан ардчилал чөлөөт байдал, төлөвших эрх зүйн үндэс тавигдсан.

1992 оны орон нутгийн анхны ардчилсан сонгуулиар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 20 төлөөлөгч сонгогдож түүнээс 7 тэргүүлэгч сонгогдов. Хуулийн дагуу хурлаас Засаг даргад Ц.Энхсайханыг нэр дэвшүүлж аймгийн Засаг дарга батламжилснаар засаглалын шинэ тогтолцоо бүрдэж Засаг даргын Тамгын газар байгуулагдав.

Одоогийн Засаг даргын Тамгын газар нь батлагдсан 18, гэрээт 6, босоо удирдлагатай 8 нийт 32 албан хаагчтайгаар Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, сумын хэрэгжүүлж буй урт, болон дунд хугацааны бодлого,  хууль тогтоомж тогтоол , шийдвэр, захирамж, хамтран ажиллах гэрээ зэргийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай тэгш, хүртээмжтэй хүргэхэд чиглэн ажиллаж байна.

Бүтэц бүрэлдэхүүний хувьд:

Тус байгууллага нь 2005 онд  аймгийн хэмжээнд ажлын үзүүлэлтээрээ 3 дугаар байр өргөмжлөл мөнгөн шагнал, 2007 онд Их бүтээн байгуулалт шинэ ажлын байр нэмэгдүүлэх жилийн хүрээнд аймагтаа дэд байр өргөмжлөл, мөнгөн шагнал, 2008 онд Монгол Улсын Засгийн газраас зарласан “Их бүтээн байгуулалт-ажлын байр нэмэгдүүлэх жил”, Сэлэнгэ аймгийн “Тохижилт-өрхийн аж ахуйг дэмжих жил”-н зорилтуудыг орон нутагтаа хэрэгжүүлж ажилласны үр дүнд “Дэд байр” өргөмжлөл, мөнгөн шагнал, 2011 онд “Нэгж талбайгаас хамгийн их ургац хураан авсан тэргүүний сум”, 2012-2013 онд Ажилгүйдэл ядуурлыг бууруулахад хамгийн олон ажлын байр бий болгосон “Шилдэг сум”,  2021, 2022 онуудад “Тэргүүний сум”-аар тус тус шалгарсан.

© 2024 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency