ЕРӨӨ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
Ерөө сумын эмнэлэг нь анхны салбар нь 1935 онд НАХЯ-ны харьяа хорих ангийг түшиглэн Алексей хэмээх орос эмчтэй орон тооны бус 2- 3 –ажилтантай тоотой байгуулагдсан. 1953 бага эмчийн салбар- байгуулагдсан. 1955 онд их эмчийн салбартай болж анхны их эмчээр Шагдарсүрэн ажиллаж, эмнэлгийн анхны барилга байгуулагдсан /1967-1985/ оноос их эмчийн салбар өргөжиж 25 ортой сум дундын эмнэлэг болж анхны ерөнхий эмчээр Найдан эмч ажиллаж их эмч -3, бага эмч 3, гэрлийн техникч -1 лаборант -1, сувилагч -4,бусад туслах ажилтан 10 бүтэц зохион байгуулал сайжиран мэс засал, төрөх эмэгтэйчүүд хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг зэрэлдээ Хүдэр сум, Бугант, Жавхлант сумын иргэдэд үйлчилж байжээ
2006 онд 15 ортой 936 квм орчин үеийн зориулалтын эмнэлгийн байртай болж, 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийгдсэн
Тус сумын эрүүл мэндийн төв 2020 онд Эрүүл мэндийн сайдын 2019.11.29-ны А/540 тушаалаар А зэрэглэлд хамаарч нь үйлчлэх хүрээний 2 багийн 1131 өрхийн 3893 хүн амд ЭМТ дарга 1, их эмч 2, багийн бага эмч 1, эх баригч -1, статистикч бага эмч 1,лаборант -1, эм найруулагч-1 , вакцинатор сувилагч 1, сувилагч 5, нягтлан бодогч 1, нярав 1, тогооч 1 , жолооч 2, үйлчлэгч 2 нийт 21 орон тоотой ажиллаж байна.
Манай эрүүл мэндийн төв нь 2019 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй эмнэлэг, 2019 онд Ерөө сумын аварга хамт олон, 2020 онд Хамтын гэрээ хэрэгжүүлэгч байгууллага , 2021 онд Аймгийн тэргүүний “Шилдэг ЭМТөв, 2022 онд Ахмадад ээлтэй байгууллага тус тус шалгарсан.
Жилд 250-300 хүн хэвтүүлэн эмчилж 2500 ор хоног ашигладаг бөгөөд 2021,2022 онуудад Ковид-19 халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Ерөөд ковидын тасаг нээн ажиллуулж ойролцоох сумын Жавхлант, Хүдэр , Бугант, БТЕГ ххк –аас хэвтэн эмчлүүлж 400-803 хүнд тусламж үйлчилгээ хүргэж ажилллалаа
Сумын эмнэлэгт 17-20 эхийг хүндрэлгүй, эх нярай эндэгдэл гаргалгүй төрүүлсэн бөгөөд сумын хэмжээнд 70-80 эх төрж, амрах байраар жилд дунджаар 28-45 эх амарч 165-240 гаруй ор хоног ашигладаг . Жирэмсний хяналтанд 70-80 эх хамрагддаг бөгөөд эхний 3 сартай хяналтанд 98 хувийг , 2 хувийг 4-6 сартайд хяналтанд авдаг.
Жилд нийт 1800-2300 дуудлага хүлээн авдаг үүнээс 250-350 алсын дуудлага ирсэн бөгөөд дуудлага тус бүрт алдалгүй яаралтай явж анхан шатны тусламж үзүүлж , эмчилгээ үйлчилгээний зөвлөгөөг өгч ажиллаж байна.
Төвөөс алслагдан оршин суудаг малчин, тариаланч, залуучууд, эмзэг бүлгийнхэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор явуулын амбулаторын үйлчилгээг ЭМГазар, ЗДТГ хамтран зохион байгуулж нарийн мэргэжлийн эмч нарын багтай хамтран урьдчилан сэргийлэх, эрт оношлох халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх ,урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог газар дээр нь жил бүр уламжлан болгон хийж байгаа нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил үйлчилгээний нэг юм .
© 2024 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency