СЭЛЭНГЭ АЙМГИЙН
ЕРӨӨ СУМЫН ТАНИЛЦУУЛГА
Ерөө сум 1924 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Хүдрийн “Бэлчир” гэдэг газар Галттай нэртэйгээр 240 өрх, 2039 хүн амтай засаг захиргааны анхны нэгж болон байгуулагдаж, сумын төвийг 1925 онд Карников тосгонд, 1953 онд одоогийн Тавинд шилжүүлж, Монгол Улсын төр засгийн шийдвэрээр тус сумаас 1971 онд Хүдэр, 1976 онд Жавхлант сумыг бие даасан засаг захиргааны нэгж болгон салгасан түүхтэй.
Өнөөгийн Ерөө сум нь 820.3 мянган га нутаг дэвсгэртэй. Зүүн өмнөд талаараа Хэнтий аймгийн Батширээт, Төв аймгийн Мөнгөн морьт, Эрдэнэ, өмнө талаараа өөрийн аймгийн Мандал, Дархан-Уул аймгийн Хонгор сум, баруун өмнөд талаараа Жавхлант, хойд талаараа Алтанбулаг, Хүдэр сумдтай, зүүн талаараа ОХУ-тай хиллэж, Улаанбаатар хотоос 320км, аймгийн төвөөс 86км, Дархан-уул аймгаас 84км, Төмөр замын Дулаанхан (Ерөө) өртөөнөөс 45км, Хүдэр сумаас 78км, Жавхлант сумаас 45км авто машины засмал зам, төмөр замын Дулаанхан өртөөнөөс БТЕГол ХХК-ны Хандгайт өртөө хүртэл 117 км төмөр замтай, сумын төв болон тосгондоо нийт 3,3 км засмал замтай, үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайлын сүлжээ нэвтэрсэн, Дархан-уул аймгаас 110 квт-ын өндөр хүчдэлийн шугамаар тэжээгддэг дэд бүтэцтэй, газар тариалан, мал аж ахуй, модны аж ахуй, уул уурхайн салбар голлон хөгжсөн, гадаад дотоодын арилжаа худалдаа, хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэл эрхлэх бүрэн боломжтой.
Сэлэнгэ аймгийн нийт газар нутгийн 19,7 хувийг эзэлдэг бөгөөд аймгийн нийт хүн амын 6,7% хувь нь оршин сууж, хүн амын нягтрал нь 1 га талбайд 8,8 хүн ногддог. Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн 17 сумаас эхний 5-д, газар нутгийн хэжээгээр 1 дүгээрт ордог сум юм.
Засаг захиргааны нэгж болох Тавин, Буурагчин, Бугант гэсэн гурван багт 2046 өрхийн 7257 хүн ам амьдардаг бөгөөд хүн амын 51,2 хувь залуучууд, 35,3 хувь хүүхэд багачууд эзэлж байна. Тус сумын 12 жилийн 2 сургуульд 1447 хүүхэд, мөн сургуулийн өмнөх боловсрол олгох хоёр цэцэрлэгт 544 хүүхэд хүмүүждэг.
Сумын төв болон Бугант тосгонд нийт төр төсвийн 12 байгууллага, орон нутгийн өмчит газар, цагдаагийн тасаг, Хаан банк,Төрийн банк, НИК, Фарм ойл шатахуун түгээх станцууд, МЦХолбооны салбар, Цаг уур, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК зэрэг байгууллагууд үйлчилгээг үзүүлдэг.
Нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг ой мод, 20 хувийг бэлчээр, 3 хувийг хадлангийн талбай эзэлдэг. Ерөө голын эх болох Ичлэг, Шарлан, Ерөө, Минж, Хатанц, Бүхлэй, Бугат, Бэрлэг, Ялбагийн голууд, Хандгайт, Баянгол, Шаазгайт зэрэг булаг шандуудтай, Минж, Ерөөгийн халуун, Хотхоон, Баянгол зэрэг хүйтэн рашаануудтай, Буурагчин, Баяшинт, Майн, Сант, Хийдгэн, Хотхоон зэрэг өндөр уулуудтай. Хөрсөндөө алт, зэс, төмрийн хүдэр, оюу, гянт болд, шохойн болон шөрмөсөн чулууны баялагтай, ховор ан амьтад, эмийн ургамлаар элбэг байгалийн үзэсгэлэнт нутаг билээ.
Хүйтний голын хадан бичээс, Бүхлэйн хүн чулуу, Ялбагийн чулуун хөшөө, Дарь эхийн сүм, Далангийн дуган, Ходоодын хийд, Хадны ламын дуган, Нийслэлийн туурь зэрэг дурсгалын газар олон бий.
Газар тариалангийн 23,4 мянган га эргэлтийн талбайтай. Их шинэстэй ХХК, Ачит-Оргил ХХК, Моностойн нуруу, Хандгайт-Уул ХХК, ДООЛТ ХХК, Шинэ тариа ХХК, Ачит Буурагчин ХХК зэрэг 17 аж ахуйн нэгж, 13 иргэн жилд дунджаар 11-12 мянган га талбайд үр тариа тариалж 1га талбайгаас 16-18 цн , төмс хүнсний ногоог 8 хоршоо, 338 өрх 140 га талбайд тариалж га талбайгаас жилд дунджаар 120 цн ургацыг хураан авч байна.
93390 толгой малтай, Ерөө, Баяд, Суффолк үүлдрийн хонь, Сэлэнгэ, Казакын цагаан толгойт, Лимүзин, Ангус, Герефорд үүлдрийн үхэр сүргийг өсгөн үржүүлж, малчдын 5 хувь нь эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ургадаг бүх төрлийн мод, заг, сөөг, таримал ой бүхий 677,531 га талбайтай. Сумын ашиглалтын бүсийн ойн сангийн 217,556 га талбайг 36 аж ахуйн нэгж, 87,745 га талбайг 21 ойн нөхөрлөл тус тус гэрээгээр эзэмшиж, жилд 20,000м3-30,000м3 хэрэглээний нарс, шинэс, хус модны зүсмэл үйлдвэрлэн Улаанбаатар, Дархан-уул аймаг болон бусад аймгуудын хэрэгцээг, мөн Сэлэнгэ аймгийн Баянгол, Жавхлант, Шаамар, Сүхбаатар сумдын түлээний модны хэрэгцээг тус тус ханган ажиллаж байна.
Модны мэргэжлийн “Сэлэнгэ Бугант” ХХК, “Бугант гол” ХХК, “Бугант нандин” ХХК, “Буян-од” ХХК, “Сосна” ХХК, “Номин-Од” ХХК, “Алтан солин” ХХК, “Ерөө ой мод”, “Үзэсгэлэнт Бугант” ХХК, “Бугант говь” ХХК, “Бугант минж” ХХК зэрэг байгууллагууд мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ жилд дунджаар 5 сая тарьц ургуулан ойжуулалтын ажил хийдэг.
Монгол Улсын төмөрлөгийн томоохон үйлдвэрлэгч “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-н тус сумын Буурагчин багийн нутаг дэвсгэр Баянгол хэсэгт үйл ажиллагаа явуулж жилдээ 3,0 сая тонн төмрийн хүдэр олборлож байна.
Introduction of Yeruu soum, Selenge Province.
Yeruu sum was established in 1924 as the first administrative unit with 240 households and 2,039 inhabitants in Khuder “Belchir” area of Erdene Chin Vang County of Tusheet Khan province under the name of Galti. The center of the soum was relocated to the village of Karnikov in 1925 and to the present Tavin in 1953. In accordance with the resolution of the Mongolian government, Khuder soum was separated as an independent administrative unit from the soum in 1971, and Javkhlant soum was separated in 1976.
Today’s Yeruu soum has a territory of 820.3 thousand hectares. It is bordered by Batshireet of Khentii province Mungun Morit and Erdene soums in Tuv province in the south-east, Mandal soum in its own province, Hongor soum in Darkhan-Uul province in the south, Javkhlant soum in the south-west, Altanbulag and Khuder soums in the north, and with the country of Russia in the east. The soum is located at 320 km from Ulaanbaatar city, 86 km from the center of the province, 84 km from Darkhan-uul province, 45 km from Dulaankhan (Yeruu) railway station, 78 km from Khuder soum. There is 45 km paved road from Javkhlant soum to Yeruu and 117 km railway from Dulaankhan railway station to Handgait station of Bold Tumur Yeruu Gol LLC, which operates in the territory of Yeruu. There are 3.3 km of paved roads within and between the villages in the soum. Mobile networks such as Mobicom, Unitel, Skytel, and G-mobile are in operation. As for the infrastructure; it is powered by a 110 KW high voltage line from Darkhan-Uul province. Agriculture, animal husbandry, forestry, and mining are the most developed sectors, and Yeruu has great potential for foreign and domestic trade and commerce, investment, and production.
Yeruu is the soum which occupies 19.7% of the total area of the Selenge province, where 6.7% of the total population of the province resides, and the population density is 8.8 people per 1 hectare. In terms of population, Selenge is the 5th out of 17 subdistricts in the province, and the 1st subdistrict in terms of the size of the territory.
There are 7,257 people of 2,046 households residing in the three administrative units Tavin, Buuragchin, and Bugant, with young people accounting for 51.2 percent of the population and youth and children accounting for 35.3 percent. Total of 1447 children are being educated in two 12-year schools of the soum, and 544 children are attending the two kindergartens for pre-school education.
Servies are provided by a total of 12 state-owned and funded institutions, local government offices, police departments, commercial banks such as Khaan Bank, State Bank, gas stations NIC, Farm Oil, a branch of Mongolian Telecommunication Company, National Agency Meteorology and the Environmental Monitoring and the Darkhan Selenge Power Distribution Network JSC in the soum center and Bugant village.
More than 70% of the territory is covered by forests, 20% by pastures, and 3% by hayfields. The area contains the Ichleg, Sharlan, Yeroo, Minj, Khatants, Buhlei, Bugat, Berleg, and Yalba rivers, as well as springs such as Khandgait, Bayangol, Shaazgait, Minj, Yeroo hot springs, and Hothoon and Bayangol cold springs. It has a number of high mountains, including Buuragchin, Bayashint, Main, Sant, Hiidgen, and Hothoon. The territory is rich in gold, copper, iron ore, turquoise, tungsten, limestone, and asbestos, as well as being a lovely natural area with rare animals and medicinal plants.
There are numerous memorial sites, including Khuitni river rock inscriptions, Buhlei man stone, Yalba stone statue, Goddess’s temple, Damang Temple, Gastovy monastery, Khadnii Monk’s Temple, and ruins of the Niislel.
It comprises a total agricultural rotation area of 23.4 thousand hectares. 16 enterprises, such as Ikh Larchatei LLC, Achit-Orgil LLC, Monostoin Buru, Handgait-Uul LLC, DOOLT LLC, New Crops LLC, Achit Buuragchin LLC, and 13 citizens plant wheat on an average of 11-12 thousand hectares per year. On 140 hectares, 8 cooperatives and 338 households grow 18 quintals of potatoes and vegetables and harvest an average of 120 quintals every year.
There are 93,390 head of cattle, breeding herds of Yeru, Bayad, Suffolk sheep, Selenge, Kazak white-headed, Limousin, Angus, and Hereford cattle, and 5% of herdsmen are involved in intensive animal husbandry.
It covers an area of 677,531 hectares and is home to a variety of popular trees, sedges, shrubs, and cultivated woodlands growing on the territory of Mongolia. 217,556 hectares of forest reserves in the soum use zone are contractually owned by 36 companies and 87,745 hectares by 21 forest communities, respectively, and they produce 20,000-30,000 m3 of pine, larch, and birch wood chips per year to meet the needs of Ulaanbaatar, Darkhan-Uul Provinces and other provinces, as well as the needs of firewood of Bayangol, Javkhlant, Shaamar, and Sukhbaatar soums of the Selenge province, respectively.
Tree professionals “Selenge Bugant” LLC, “Bugant Gol” LLC, “Bugant Nandin” LLC, “Buyan-od” LLC, “Sosna” LLC, and “Nominzereg” companies, besides producing wood products, also carry out afforestation work by planting an average of 5 million saplings per year.
“Bold Tumur Yeroo Gol” LLC, a major producer of iron and steel in Mongolia, operates in the Bayangol area of the Buuragchin Bagh area of the soum and produces 3.0 million tons of iron ore per year.
БИДНИЙ БАХАРХАЛ
Ерөө сум 1959 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, 1983 онд МХЗЭ-ийн “Тэргүүний тариаланч” алтан медалиар шагнагдсан.
Энэ нутгийн хөдөлмөрч ард түмний дундаас төрөн гарсан Хөдөө аж ахуйн ууган хөдөлмөрийн баатар Н.Бямбацогт, М.Алтангэрэл, Д.Баттөр, Г.Лувсанчимэд, Ж.Чулуунбаатар, Б.Дашзэвэг, Д.Даш, С.Ганболд зэрэг хөдөлмөрийн баатрууд, Ч.Нямжаргал, Х.Чангас, Д.Жамъянжав, Н.Цэрэнпил, Н.Дамдиндорж, Б.Жаргал, Ж.Цэдэнжав, С.Дондог, М.Бүтэмж, М.Дамбадорж, Н.Шархүү, Ч.Цэрэндулам, Д.Намидцоо, Ж.Баярмагнай зэрэг гавьяатууд, Р.Цэрэндулам, Ц.Тойвгоо, Г.Эрдэнэжав, Ж.Шагж, С.Батмөнх, Га.Цэрэндорж, Д.Дашзэвэг, Р.Жавзмаа, Ж.Ариунаа, Н.Батжаргал зэрэг эрдэмтэн докторууд, О.Коло, Ч.Дэмбэрэл, Т.Мөнхбат, Х.Балдандорж, С.Түмэн-Өлзий, Ж.Батбуян зэрэг улсын сайн малчдаараа бид бахархдаг.
OUR PRIDE
In 1959, Yeroo sum was awarded the “Red Banner of Labor Merit” medal, and the “Top Farmer” gold medal of the Mongolian Revolutionary Youth Union in 1983.
We are proud of our: Heroes of Labour – N. Byambatsogt, M. Altangerel, D. Battor, G. Luvsanchimed, J. Chuluunbaatar, B. Dashzeveg, D. Dash, S. Ganbold, State honorees – Ch. .Nyamjargal, H. Changas, D. Jamyanjav, N. Tserenpil, N. Damdindorj, B. Jargal, J. Tsedenjav, S. Dondog, M. Butemj, M. Dambadorj, N. Sharkhyu, C. Tserendulam, D. Namidtsoo and J. Bayarmagnai, and Doctors of Sciences R. Tserendulam, Ts. Toivgoo, G. Erdenejav, J. Shagj, S. Batmunkh, Ga. Tserendorj, D. Dashzeveg, R. Javzmaa, J. Ariunaa and N. Batjargal, and Best Herders of the State – O. Kolo, C. Demberel, T. Monkhbat, H. Baldandorj, S. Tumen-Ulziy, and J. Batbuyan.
© 2024 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency